УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц. Идэрбат болон Эрүүл Мэндийн сайд С.Энхболд нар Хэнтий аймагт ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц. Идэрбат болон Эрүүл Мэндийн сайд С.Энхболд нар Хэнтий аймагт ажиллаж байна

/2022.04.19/ УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц. Идэрбат болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэргүүтэй албаны хүмүүс Хэнтий аймгийн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын төлөөллүүдтэй өнөөдөр уулзлаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд уулзалтын эхэнд цар тахалтай тэмцэх тэргүүн фронтод амжилттай ажилласан Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбарынхан болон тэдний ар гэрийнхэнд гүн талархал илэрхийлж эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудыг танилцууллаа.

Тухайлбал эрүүл мэндийн салбарын цахимжилт, эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнтэй холбоотой гарч буй дэвшил ба асуудлууд мөн 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэх хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар зохион байгуулах бэлтгэл ажлын талаар танилцуулан уулзалтад оролцсон эрүүл мэндийн ажилчдын асуултад хариулж санал бодлыг сонслоо.

Мөн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, төрөх тасаг, гемодиалезийн ба яаралтай тусламжийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах зорилгоор шинээр байгуулж тохижуулсан Эрүүл мэндийг дэмжих төвийн нээлтэд оролцлоо.



Эрүүл мэндийг дэмжих төвийн тоног төхөөрөмж, засварт 1,6 тэрбум төгрөг Засгийн газраас зарцуулсан байна. УИХ гишүүд ба Эрүүл мэндийн сайд тус аймагт суурилуулж буй 1.8 тэрбум төгрөгийн ангиографийн аппарат, Нэгдсэн эмнэлэгт Хавдрын мэс засал хийхэд ашигладаг АНУ Thompson компанийн мэс заслын иж бүрэн багаж , 155 сая төгрөгийн алсын дуудлагын иж бүрэн тоноглогдсон Toyota Land cruiser 78, Өлзийт суманд УАЗ Фургон автомашин гардууллаа.






Эх сурвалж: ЭМЯ

Түгжрэл бууруулах дунд хугацааны хөтөлбөрийг танилцуулж, мэргэжилтнүүдийн саналыг авлаа
Түгжрэл бууруулах дунд хугацааны хөтөлбөрийг танилцуулж, мэргэжилтнүүдийн саналыг авлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.