/2022.04.19/ Монголын залуучуудын холбооноос /МЗХ/ өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээлэлдээ, "МЗХ тодорхой ажлын санал гаргаж ирж байна. Нийгмийн даатгалын санд төлдөг татварын шимтгэл, ашиг шимийг 60 нас хүрч байж, тэтгэвэр хэлбэрээр хүртэх биш, залуу насандаа, гэр бүл болохдоо хүртэе гэж байгаа юм. Залуучууд гэр бүл болохдоо нийгмийн даатгалын сангаас нэг удаа байрны асуудал шийдэх, сургалтын төлбөрөө төлдөг болъё гэсэн санал санаачилга гаргаж ирж байгаа юм. Боломж нь байна, хэрэгжүүлэх эрх зүйн орчин алга. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийг татсан авсантай холбогдуулаад уг хуулийн төсөлд залуучуудын эрх ашгийг тусгая гэсэн санаачилга гаргаж байгаа юм" гэлээ.