Элчин сайд Ө.Энхтүвшин Украины асуудлаарх МУ-ын байр суурийг илэрхийлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элчин сайд Ө.Энхтүвшин Украины асуудлаарх МУ-ын байр суурийг илэрхийлжээ

/2022.04.19/ Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргуловтой Оросын Гадаад хэргийн яаманд өчигдөр уулзаж, цаг үеийн асуудлуудаар санал солилцжээ.

Уулзалтын эхэнд Элчин сайд Ө.Энхтүвшин Украины эргэн тойрон дахь үйл явцын талаар Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн байна.

Мөн монгол-оросын эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны зарим тодорхой асуудал, тухайлбал үндэсний мөнгөн тэмдэгтийг төлбөр тооцоонд харилцан ашиглах тухай ярилцсан байна. Эдүгээ олон улсын нөхцөл байдал төвөгтэй байгаа хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын үед тохиролцсон томоохон асуудлууд, хамтын төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг цаг тухайд нь хангах шаардлагатайд талууд санал нэгджээ.

Иргэдэд маргааш хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Иргэдэд маргааш хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
 
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.