Иргэдэд маргааш хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдэд маргааш хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

/2022.04.19/ НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг билээ.

Сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд зөвлөгөө өгдөг тус өдөрлөгийг дөрөв дэх жилдээ тогтмол зохион байгуулж байна.

Энэ сарын өдөрлөгийг маргааш буюу дөрөвдүгээр сарын 20-нд 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулах юм.

Иймд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой.

Эх сурвалж: Улаанбаатар.мн

5,527 малчинд 3.6 тэрбум төгрөгийн сүүний урамшуулал олголоо
5,527 малчинд 3.6 тэрбум төгрөгийн сүүний урамшуулал олголоо
 
Хуульзүй дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томиллоо
Хуульзүй дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.