/2022.04.19/ Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян үргэлжилсээр байна.
Аян эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 536 мянга гаруй иргэн идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамрагджээ.
Харин өчигдрийн байдлаар 23,075 иргэн 283 спорт заал, 46 финтесс, 84 гадаа талбай, 46 клуб, 205 чийрэгжүүлэх танхим, 60 соёлын төв, найман усан бассейнаар үнэ төлбөргүй үйлчлүүлж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийсэн байна.
Энэхүү аяны хүрээнд улсын хэмжээнд 283 спорт заалыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгожээ.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо