/2022.04.18/ УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Өнөөдөр 3 асуудал хэлэлцлээ.
Энэ хүнд хэцүү цаг үед Монгол Улс эв эеийг эрхэмлэх ёстой. Өнгөрсөн долоо хоногт маш их үйл явдалтай шахуу долоо хоног байлаа. МУ-ын засгийн газраас гол нэрийг бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийг барих нэлээд хууль, тогтоомжийг баталлаа. Үүнд дээр АН цаг тухайд нь байр сууриа илэрхийлсэн. Ер нь хуулиар үнэ барих боломжгүй. Үүнийг анх удаа МУ-д хийх гэж оролдож байна.
Үнэ бууруулах гэж оролдож байгаа нь зөв ч арга нь буруу байна. Дайн хийж буй Орос, Украин ч хуулиар үнэ барихгүй байна.
Түүнчлэн будаа, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн татварын түр хугацаанд зогсоолоо. Гэхдээ үүнийг нэлээд өргөн хүрээнд хийх хэрэгтэй гэсэн саналтай байна.
ЗГ-ын газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд ажил олгогч нарыг дэмжих зүйл байхгүй байна. Өнөөдөр халамж бол хавтгайрсан. Хүрэх ёстой хүндээ хүрэхгүй байгаа. Ямар ч шаардлагагүй хүмүүс халамжийг хавтгайруулж байна. Энэ бодлогоо эргэж хар.
Мөн төрийн албан хаагчдын тоо 200 мянгад хүрсэн байна. Ямар ч хэрэггүй албан тушаалууд ч их байна. Шаардлагагүй орлогч дарга нар, дэд сайд нараа яаралтай шийдэх хэрэгтэй. Түүнчлэн олон шаардлагагүй сумдаа нэгтгэх шаардлагатай байна. Дээрх зөвлөмжүүдийг бид ЗГ-т хүргүүлнэ гэлээ.