Чехийн ЭСЯ Шенгений визийн мэдүүлэг хүлээн авна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чехийн ЭСЯ Шенгений визийн мэдүүлэг хүлээн авна

/2022.04.18/ Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ нь Чех Улсын визээс гадна Словак, Швейцар, Эстони, Литва Улсын визийг төлөөлөн олгодог. 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс VFS Global олон улсын визийн мэдүүлэг хүлээн авах төвөөрөө дамжуулан богино хугацааны Шенгений визийн мэдүүлгийг хүлээн авч эхлэхээр болжээ.

Чех Улс 2022 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тус улсад ирэх гадаадын иргэдээс ПГУ шинжилгээний хариу, вакцины гэрчилгээ болон эрүүл мэндийн асуумж шаардах зохицуулалтаа цуцалсан байна.

Эх сурвалж: ГХЯ-ны Консулийн газар

Утаажилтын бүсээс 71 иргэнийг гаргажээ
Утаажилтын бүсээс 71 иргэнийг гаргажээ
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг цахимд байршууллаа
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг цахимд байршууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.