/2022.03.30/: Украины Зэвсэгт хүчний жанжин штаб Оросууд цэргээ эргүүлэн татаж байгаа нь заль мэх байж магадгүй гэж мэдэгджээ.
Украины армийн мэдээг өдөр бүр Facebook-т нийтлэдэг хуудсанд Оросын цэргийн ангиуд Киев, Чернигов хоёроос холдсоор байна гэж мэдэгджээ. Орос улс одоо Донбассын зүүн бүс дэх ажиллагаанд анхаарлаа хандуулна гэж мэдэгдлээ.
Харин Оросын армийн ерөнхий штабынхан мөн татан буугдаж байгаа нь Украины армийг төөрөгдүүлэх гэсэн оролдлого байх магадлалтай гэжээ.
Дайны талбарт гарч буй энэхүү өөрчлөлтийг пентагон хэлэхдээ, "Оросын цэргүүд хотоос холдож байгаа ч Киевт заналхийлсэн хэвээр байна" гэсэн юм.
Нэмж дурдахад, Оросууд зүүн зүгт Донецкийн ойролцоо "галан шуурга"-ыг үргэлжлүүлсээр байгааг мэдээлсэн байна.
Запорожжиа хотын ойролцоох Новокарливка, Лухивске гэсэн хоёр сууринд Оросын цэргүүд байр сууриа бэхжүүлж, талбайд мина байрлуулж байна гэж Украинчууд үзэж байна.
Эх сурвалж: ВВС