/2022.03.17/: Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны гуравдугаар сарын 16-ний 21 цаг 50 минутад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны дугаар тоотод хүн нас барсан байна гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хэргийн газрын үзлэгийг явуулахад 54 настай, эмэгтэй Т нь гадны нөлөөтэй байж болзошгүй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Тус дүүргийн цагдаагийн хэлтсээс хэргийг илрүүлэх чиглэлээр шуурхай ажилласны үр дүнд 46 настай, эрэгтэй Э нь хамтран амьдрагч 54 настай эмэгтэй Т-г амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон тул холбогдогчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: ЦЕГ