/2022.03.16/: Хууль зүй, дотоод хэргийн яамнаас маргааш буюу 2022 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Соёлын төв өргөөнд 10.00 цагаас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танлцуулах хэлэлцүүлгийг зохион байгуулах тул сонирхсон хүмүүс доорх утсаар холбогдон бүртгүүлэх боломжтой.
Хэлэлцүүлэгт шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын болон иргэд, аж ахуйн нэгжийн 500 гаруй төлөөлөл, төрийн бус байгууллагууд оролцоно.
Эх сурвалж: ХЗДХЯ