/2022.3.16/ Өмнөд Солонгост мягмар гарагт ковидын шинэ халдварын тоо 400 мянгад хүрсэн нь 2020 оноос хойш гарсан хамгийн өндөр тоо боллоо. Энэ нь тархац хурдантай омикрон хувилбартай холбоотой.
Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагаас "Халдварын тоо 400,741 боллоо. Ихэнхдээ дотоодын халдвар" хэмээн мэдээлэв. Нас барсан хүний тоо 164 байжээ.
Түүний өмнөх өдөр буюу даваа гарагт 362 мянган халдвар бүртгэгдсэн байна.
Солонгост хүн хоорондын зай барих, нэг дор 6-аас дээш хүн цуглахгүй байх зэрэг дүрмүүд нь энэ ням гарагт дуусгавар болж байгаа. Гэвч Засгийн газар болон мэргэжилтнүүд энэ асуудлыг дахин сунгах талаар хэлэлцэх шаардлагатай болжээ.
Эх сурвалж: кореатаймс