/2022.03.15/: Боловсролын ерөнхий газар Монголын Хөлбөмбөгийн холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд сургуулийн хөлбөмбөгийн төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлнэ. Эхний хөтөлбөр болох “Football for School”-ийг Олон улсын хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр 21 аймаг, 9 дүүргийн 170 сургуульд хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийн зорилго хүүхэд, залуус аюул эрсдэлгүй, хүчирхийлэл дарамтгүй орчинд хамтдаа сурч тоглох эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршиж байна. Цаашид хөлбөмбөгийн ‘’Dream goal’’ болон футзалын “Дуулиан” тэмцээнүүдийг хамтран зохион байгуулах юм. Сургуулийн хөлбөмбөгийг хөгжүүлж, хүүхэд бүр оролцох боломжийг хангахаар ийнхүү хамтын ажиллагаагаа эхлүүллээ.
Эх сурвалж: БШУЯ