Инфляци 14,2 хувьд хүрлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Инфляци 14,2 хувьд хүрлээ

/2022.3.15/ Монгол Улсын эдийн засаг 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.4%-ийн өсөлттэй гарсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар УИХ-ын чуулганыг нээж үг хэлэхдээ:

"Хэдийгээр дотоодод цар тахлын халдвар хумигдаж байгаа ч хөрш орнуудын энэ чиглэлээрх хатуу бодлого, гадаад орчны нөлөөллөөс шалтгаалан экспорт буурсан нь эдийн засагт хүндрэл бий болгож байна. Тухайлбал, 2022 оны эхний 2 сарын байдлаар төмрийн хүдрээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний биет үйлдвэрлэл 13-97 хувь буурч, төлбөрийн тэнцэл 2022 оны нэгдүгээр сард 340.9 сая ам.долларын алдагдалтай гарлаа" гэлээ.

Үнийн өсөлт эрчимжиж, инфляц 2022 оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 14.2 хувьд хүрчээ. Харин Улаанбаатарт 15,5 хувь байна.

Нийслэлийг үер усны аюулгүй байлгахад дахиад 300 км шугам шаардлагатай
Нийслэлийг үер усны аюулгүй байлгахад дахиад 300 км шугам шаардлагатай
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.