/2022.03.15/: 2012-18 онд ОХУ-ын Ерөнхий сайдын орлогчоор ажиллаж байсан Дэлхийн шатрын байгууллагын тэргүүн Аркадий Дворкович АНУ-ын "Mother Jones" хэвлэлд өгсөн ярилцлагадаа дайныг буруушаажээ.
"Дайн бол амьдралын хамгийн муу зүйл. Энэ дайныг оруулаад. Ямар ч дайн" гэж Оросын доторх тодорхойгүй газраас хэлэв.
"Дайн зөвхөн эрдэнэт хүний амийг авч оддоггүй. Дайн хүсэл мөрөөдөл, хүсэл тэмүүллийг үгүй хийж, харилцаа холбоо, хэлхээ холбоог царцааж, устгадаг."
Энэ сарын эхээр FIDE-гийн удирдлагууд Оросыг түрэмгийлсэн гэж дуу нэгтэй буруушааж, Орос, Беларусь улсыг тэмцээнд оролцохыг хориглосон юм.
Түүнчлэн Украины зүүн хэсгийн салан тусгаарлагчдын дэмжлэгтэй хоёр бүс нутгийг хүлээн зөвшөөрөхийн төлөө Төрийн Думд санал өгсөн Оросын одоогийн парламентын гишүүн, дэлхийн шатрын аварга асан Анатолий Карповын Элчин сайд цолыг бүх насаар нь хассан байна.
Украины хэд хэдэн шатарчид мөн Дворковичийг Оросын засгийн газарт ажиллаж байсан гэж шүүмжилсэн байна.
Эх сурвалж: ВВС