/2022.03.13/: Ватиканы өндөр албан тушаалтан "Орос Украин руу довтолж байгаа нь дэлхий гэрэлт ирээдүй рүү алхам хийхийн оронд өнгөрсөн рүүгээ ухарч байгаагийн илрэл" хэмээн санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
Ватиканы Төрийн нарийн бичгийн дарга Кардинал Пьетро Паролин, Католик сүм дэх Ромын Пап лам Францисын дараа орох хоёр дахь хамгийн хүчирхэг хүн гэгддэг Кардинал Пьетро Паролин Оросыг Украинтай хэлэлцээ хийхийг уриаллаа.
Тэрээр Ватиканы зуучлалын хэлэлцээг зохион байгуулах саналыг давтан хэлээд, "энх тайвнаар зэрэгцэн орших ирээдүй" рүү чиглэсэн алхам хийх нь чухал гэж хэлэв.
Паролин "Дайн бол ургаж, томорч, өөрөө хооллодог хорт хавдартай адил юм. Гэгээн Иохан Паул II-ийн зөгнөлийн үгсийг хэлвэл энэ бол эргэж буцахгүй адал явдал юм."
"Харамсалтай нь бид үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй, бид тооцоолж баршгүй, таагүй үр дагаварт хүргэж болзошгүй эргүүлэгт орлоо."
"Гэхдээ би бас хэлмээр байна, хэзээ ч оройтдоггүй, эвлэрэхэд хэзээ ч оройтдоггүй, алхамаа ухрааж, тохиролцоонд хүрэхэд хэзээ ч оройтдоггүй" гэж тэр нэмж хэлэв.
Эх сурвалж: ВВС