/2022.03.11/: Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяртай хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд тус дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд хашаагаа хэрхэн төлөвлөх, төслийн хүрээнд хямд зардлаар өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан амьдрах орчноо тохижуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх аж.
Мөн “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-ын зүгээс гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах замаар инженерийн дэд бүтцийг өргөжүүлэх, авто болон явган зам, дугуйн замыг барьж байгуулахад дэмжлэг үзүүлэх, иргэдийг эрчим хүчний хэмнэлттэй байгаль орчинд ээлтэй амины орон сууц барих орчин нөхцөлийг бодлогоор дэмжих, иргэдийн бүлэг, хөршийн холбоог дэмжих, гэр хорооллын дунд нийтийн эзэмшлийн талбайг байгуулах, хашаандаа ногоон байгууламж тарих, ургуулах, өрхийн аж ахуй эрхлэх нөхцөлийг хангахад бодлогоор дэмжих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.