Унгар улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Унгар улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

Katalin Novak becomes Hungary's first female president | Euronews

/2022.03.11/: Унгарын парламент гэр бүл, залуучууд, олон улсын харилцааны сайд Каталин Новакийг тус улсын шинэ ерөнхийлөгчөөр сонгосон бөгөөд тэрээр энэ албан тушаалд суусан анхны эмэгтэй болов.

Унгарын Үндэсний ассамблей пүрэв гарагийн хуралдаанаараа Ерөнхий сайд Виктор Орбан Фидесийн тэргүүлсэн эрх баригч намын дэд дарга, Гэр бүл, залуучууд, олон улсын харилцааны сайд Каталин Новакийг тус улсын шинэ ерөнхийлөгчөөр сонголоо. Энэхүү саналыг 199 депутатаас 137 нь дэмжсэн байна. Санал хураалтыг Унгарын M1 сувагаа шууд дамжуулсан байна.

Энэ удаагийн сонгуульд 44 настай Новакийн өрсөлдөгч нь сөрөг хүчний эвслээс нэр дэвшсэн 80 настай, эдийн засагч Петер Рона байв.

Унгар улсад төрийн тэргүүнийг Үндэсний ассамблей таван жилийн хугацаатай сонгодог ба Янош Адер 2012 оноос хойш энэ албан тушаалыг хоёр дахь удаагаа улиран хашиж байсан юм.

Who Is Katalin Novák, Hungary's First Female and Youngest President Ever? -  Hungary Today

Каталин Новак 1977 онд Сегед хотод төрсөн. Тэрээр Сегед, Будапешт, Парисын их сургуульд эдийн засаг, хуулийн чиглэлээр суралцсан ба ГХЯ-ны албан ёсны төлөөлөгчөөр улс төрийн карьераа эхлүүлсэн. 2012 оноос Унгарын Хүний нөөцийн яаманд ажиллаж, Гэр бүл, залуучуудын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон. 2017 оны намар тэрээр эрх баригч Фидес намын гадаад харилцаа хариуцсан дэд даргаар сонгогдож, 2018 онд парламентын сонгуулийн дүнгээр Унгарын Үндэсний ассамблейн гишүүн болсон. 2020 онд Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Новакт Гэр бүл, залуучуудын асуудал эрхэлсэн сайдын албан тушаалыг санал болгосон.

Новак сайдын хувьд хүүхэд асрах мөнгө, дөрвөн хүүхэдтэй эхчүүдийг орлогын албан татвараас чөлөөлөх, цэцэрлэгийн хөгжлийг эхлүүлэх зэрэг хөтөлбөрүүдийг боловсруулсан. Новак бол Унгарын төлөөх эмэгтэйчүүд клубыг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч бөгөөд Унгарын шинэчлэгдсэн буяны албаны элчин сайд юм.

Новак Унгарын Үндэсний банкны ажилтантай гэрлэсэн бөгөөд гурван хүүхэдтэй.

Эх сурвалж: Guardian

Б.Далайжаргал: Музей болсон Сүхбаатар хөлөг онгоцны түүхийг ярьж өгье
Б.Далайжаргал: Музей болсон Сүхбаатар хөлөг онгоцны түүхийг ярьж өгье
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.