/2022.03.11/: Газрын гүний дулаанаар халаалтаа шийдсэн нийслэлийн ЕБ-ын 122 дугаар сургууль сурагчдаа орчны бохирдолгүй цэвэр орчинд сургаж, хэрэглээний зардлаа 2 дахин хэмнэх болжээ
Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт хэрэгжиж буй ногоон сургууль, цэцэрлэгийн төслийн явц, гарсан үр дүнтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга /Ph/. Ш.Цэрэндулам, Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн (ДДНХИ) Монгол дахь суурин төлөөлөгч Аннака Питерсон ба бусад холбогдох албан тушаалтнууд танилцлаа.
Нийслэлийн ЕБ-ын 122 дугаар сургууль нь өмнө нь түүхий нүүрс, галлагаагаар халаалтаа шийддэг байсан.
Газрын гүний дулааны насос бүхий халаалтын системийг ашиглалтад оруулснаар сургуулийн халаалтын сарын зардал 2.7 дахин буюу 16 саяас 6 сая төгрөг болж буурч, агаар, орчинд ялгаруулах бохирдуулагч хэмжээ буурсан эерэг үр дүн гарчээ.
Өнөөдөр тус сургуулийн дотоод орчин, халаалт, бусад үйл ажиллагаа " ЖИШИГ, ЭКО СУРГУУЛЬ"-д тооцогдож байна.
Эх сурвалж: БОАЖЯ