УКРАИН: Энгийн иргэдэд бүх төрлийн зэвсэг ашиглахыг зөвшөөрлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УКРАИН: Энгийн иргэдэд бүх төрлийн зэвсэг ашиглахыг зөвшөөрлөө

/2022.03.12/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-нд Украинд "цэргийн тусгай ажиллагаа" эхлүүлэх тушаал өгсөн билээ. Үүнээс хойш Орос-Украины дайн 15 дах өдрөө үргэлжилж байна.

Тэгвэл Украины Дээд Радагаас албан ёсны твиттер хуудаснаа дараах мэдэгдлийг хийжээ.

Тус мэдэгдэлд, "Украины батлан ​​хамгаалахад энгийн иргэдийн оролцоог хангах тухай" хууль хэрэгжиж эхэлсэн талаар мэдээлсэн байна. Уг хуулийн хүрээнд ОХУ-ын зэвсэгт хүчний түрэмгийллийн эсрэг энгийн иргэд ямар ч төрлийн зэвсэг ашиглаж болох эрхийг олгосон байна. Энэ хууль нь дайны үед хүчинтэй ажээ.

Захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа
Захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа
 
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.