Монгол Улс “ЦЭНХЭРТЭЖ“ байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс “ЦЭНХЭРТЭЖ“ байна

-ЯГААН ЗАНГИА-

Эрэгтэй хүйсийг цэнхэр өнгөөр, эмэгтэй хүйсийг ягаан өнгөөр илэрхийлдэг. Нэг төрлийн "хэвшмэл ойлголт" гэх байх.

Хэвшмэл энэ ойлголт дээр тулгуурлаад манай улс хэрхэн цэнхэртэж байгааг дараах дүр зургуудаар илэрхийлж байна.

Манай улсад хэзээ ч эмэгтэй хүн сонгогдож байгаагүй албан тушаалууд:

  • Ерөнхийлөгч
  • Ерөнхий сайд
  • УИХ-ын дарга
  • Хотын дарга
  • Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дарга
  • Монголбанкны захирал гэх мэт үргэлжилнэ.

Үүн дээр "мөнгөний эх уурхай" болж байдаг төрийн өмчит компаниудын захирлаар барагтай л бол эмэгтэй хүн очдоггүй. Өөрөөр хэлбэл, энэ улсын бүхий л "Эрдэнэсийн сан" болоод эрх мэдлийн төвлөрөл эрчүүд дээр байгаа юм.

Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагуудаас mpress.mn сайт анх удаа Редакцын бодлоготоо шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүртэл эмэгтэй улстөрчдийг дэмжин ажиллахаа илэрхийлэн тусгасан билээ.

Бид өдөр тутмын үйл ажиллагаандаа энэхүү бодлогоо баримтлан ажилласаар байх болно.

Ингээд манай улс хэрхэн "цэнхэртэж" буйг дараах зургуудаас Та харах боломжтой. Өндөр албан тушаалууд дундах хүйсийн харьцааг бид илэрхийлэн гаргалаа.

21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ДУНД
ЭМЭГТЭЙ ХҮН БАЙХГҮЙ

Аймгуудын засаг даргаар ер нь эмэгтэй хүн сонгогддоггүй. Энэ талбарт эрчүүд давамгайлдаг учир магадгүй аймгуудын хөгжил, хүнээ бодсон бодлого шийдвэрүүд төдийлөн гардаггүй ч байж болох.

Засаг дарга нарт төсвийг нь баталж өгдөг ИТХ-д гэхэд л ердөө хоёрхон эмэгтэй төлөөлөгч байна.

ЭМЭГТЭЙЧҮҮД НУРУУНДАА ҮҮРДЭГ Ч,
ЭРЧҮҮД УДИРДДАГ САЛБАР

Эрүүл мэндийн байгууллагуудыг эмэгтэйчүүд л нуруундаа үүрдэг. Гэтэл шийдвэр гаргах түвшинд нь эмэгтэйчүүд байдаггүй.

ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ
ЭРЧҮҮД ЭЗЭГНЭЖ БАЙНА

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд гэж ихэнхдээ ашиггүй ажилладаг атлаа их хэмжээний мөнгийг үрэн таран хийж суудаг байгууллагууд бий. Гэтэл эдгээрийг 100% эрчүүд удирдаж байна. Удирдаж ч ирсэн билээ.

ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУДЫН ХҮЙСИЙН ХАРЬЦАА

ЯАМДЫН САЙД НАРЫН 3 НЬ Л ЭМЭГТЭЙ

МОНГОЛ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ТОДОРХОЙЛОЛТ

Монгол эмэгтэйчүүдийг "Эрх нь дэндсэн", "Даварсан" гэж тодорхойлох хүмүүс бий. Хийдэг харьцуулалт нь "Тэр арабын орнуудын нөмрөгтэй хүүхнүүдийн дэргэд", "Чулуугаар нүдэж алуулдаг эмэгтэйчүүдийг хар" гэх мэтчилэн үргэлжилнэ.

Эмэгтэйчүүд бүхнийг гүйцэтгэж өнөөдрийг хүрэхдээ даргын суудал өөд тэмүүлж байсангүй. Гэвч одоо тэмүүлэх цаг болжээ. Эс бөгөөс энэ улсад баян ядуугийн ялгаа, тэгш бусын харьцаа, үйлчилгээ халамжийн бодлого нэг л биш ээ.

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Тамхины эсрэг хууль баталснаар Монгол Улсад соёлын хувьсгал болсон гэж хэлж болно. Өдрийн цагаар тамхины баагисан утаан дунд хахаж цацан хоол иддэг байсан тэр цаг мартагджээ. Яг үүн шиг өдөр тутмын амьдралд хувьсгал болсон, байж л байдаг мэт хэвийн үргэлжилдэг хүний эрхийн зөрчлийг зогсоох хүч эмэгтэйчүүдэд байгаа.

Хэдийгээр манай редакц байгуулагдаад удаагүй шинэхэн ч гэлээ шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх хүртэл эмэгтэйчүүдээ дэмжин ажиллах болно.

Ой хээрийн түймрээс сэргийлэх чиглэлээр тушаал гаргажээ
Ой хээрийн түймрээс сэргийлэх чиглэлээр тушаал гаргажээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.