/2022.03.07/: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн Эрдогантай утсаар ярихдаа Киев Оросын шаардлагыг биелүүлбэл Украин дахь тусгай ажиллагааг зогсоох боломжтой гэж мэдэгдсэн тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.
Украинд Зэвсэгт хүчин байлдааны ажиллагааг зогсоох нь зайлшгүй гэж Путин хэлээд дараагийн ээлжийн хэлэлцээний үеэр Украины төлөөлөгчид шинээр гарч ирж буй бодит байдлыг харгалзан илүү нухацтай хандана гэдэгт найдаж байгаагаа Оросын ерөнхийлөгч илэрхийлэв.
Үүнээс гадна Оросын төрийн тэргүүн Туркийн иргэдийг байлдааны ажиллагаа явуулж буй бүс нутгаас аюулгүй нүүлгэн шилжүүлэхэд туслалцаа үзүүлэхээ амлав. Хариуд нь Туркийн ерөнхийлөгч Оросын соёл урлаг, түүний зүтгэлтнүүдийн эсрэг явуулж буй кампанит ажил өрнөдийн хэд хэдэн оронд хүчээ авч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тэмдэглэв.
Хоёрдугаар сарын 24-нд Орос улс Донбассыг хамгаалах цэргийн тусгай ажиллагаа явуулж, энэ үеэр Москва "Украиныг цэрэггүйжүүлж, нацизмын үзэлтнүүдийг үгүй хийхийг хичээх болно" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Лента