Ц.Элбэгдорж: Одоо гаалийн татвараа тэглэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Элбэгдорж: Одоо гаалийн татвараа тэглэ

/2022.2.28/ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттерт өөрийн албан ёсны хаягтай. Тэрээр дараах жиргээг бичжээ:

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа "Төвийг сахих бодлого"-ыг тунхаглаж байсан. Энэ талаараа нийтлэл бичиж, түүндээ дараах байдлаар дурьдаж байсныг сануулъя:

“Байнга төвийг сахих” гэж чухам юуг хэлж ойлгож байна вэ? Энэ нь дайны үед ч, энх цагт ч хэвээрээ байдаг бодлого юм. Төвийг сахисан улс орон нь гадны халдлагад өртсөн тохиолдолд өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй. Харин бусад улс орны эсрэг дайн өдөөхгүй, тэдний өдөөсөн дайнд оролцохгүй байх үүргийг сайн дураараа хүлээдэг. Байнга төвийг сахих статустай орон өөрийн гэсэн арми, зэвсэгт хүчинтэй байх дархан эрхтэй. Энэ эрх нь ч уг бодлогын баталгаа, дархлаа болдог. Сонгодог төвийг сахигч Швейцарь улс л гэхэд Европтоо хамгийн чадварлаг, түргэн маневрлагч армитай орны тоонд ордог. Манай батлан хамгаалах бодлогын үндэс ч дээрхитэй нийцдэг.

Аливаа улс “байнга төвийг сахих” статусаа аль нэг орон, олон улсын байгууллагаар заавал дэмжүүлэх албагүй. Гэхдээ тийм статус зарлагч орныг олон улсын харилцаанд “төвийг сахисан улс” гэж үзэж, бүртгэл статистикт оруулдаг. Харин хөршөөсөө эхлээд уг асуудлаар ойлголцож, цаашид бусад орон, олон улсын байгууллагаас дэмжлэг авахыг эрмэлзэх нь зүй ёсны алхамд тооцогдоно. Бидний өвөг дээдэс аливаад гол ноён нуруу барьж хандахыг чухалчилдаг байсан. Шинэ цаг үед энэ уламжлалаа хадгалж нэг гартаа НҮБ-ын, нөгөө гартаа өөрийн дүрмийг барьж амьдрахыг эрхэмлэнэ гэсэн үг" хэмээж байлаа.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн жиргээнүүдийг ажихад тэрээр Украиныг "дэмжиж байгаагаа" илэрхийлээгүй ч, бусдын хийсэн жиргээг РТ хийсэн байдлаас нь харвал дэмжиж байгаа нь илэрхий. Мөн МҮОНТВ-ийн редакцын бодлогот шүүмжлэлтэй хандаж байгаагаа удаа дараа илэрхийлсэн байна.

Финланд улс ОХУ-аас согтууруулах ундаа худалдахыг зогсоолоо
Финланд улс ОХУ-аас согтууруулах ундаа худалдахыг зогсоолоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.