Жириновскийг “Гэртээ байсан бол үхэх байсан“ гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жириновскийг “Гэртээ байсан бол үхэх байсан“ гэв

/2022.2.28/ ОХУ-ын Либерал ардчилсан намын дарга Владимир Жириновскийн бие сайжирлаа гэж өнгөрөгч бямба гарагт мэдээлж байсан ч, өчигдөр орой гэнэт мууджээ.

Тэрээр өнгөрөгч долоо хоногт ковидын халдвар авсан юм. Жириновскийн бие гэнэт хүндэрсэн шалтгаан нь тэрээр нэлээд суурь өвчтэй, өндөр настайгаас болжээ.

Жириновскийг хүлээн авсан эмч Андрей Звонков "Хэрэв тэр гэртээ байсан бол үхэх байлаа" хэмээн URA.RU сайтад ярилцлага өгсөн байна.

Харин зарим мэдээллийн хэрэгсэлд Жириновскийг ковидын улмаас нас барсан хэмээн мэдээлсээр байна.

Эх сурвалж: Лента.Ру

Үнэт цаас өв залгамжлан эзэмших эрхтэй иргэдийн анхааралд
Үнэт цаас өв залгамжлан эзэмших эрхтэй иргэдийн анхааралд
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.