Российская Газета: Зеленскийг огцрохыг шаардав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Российская Газета: Зеленскийг огцрохыг шаардав

 Фото: Стрингер/ РИА Новости

/2022.02.24/: Украины "Амьдралын төлөөх сөрөг хүчний платформ" (ОП-ЗЖ) нам Украины одоогийн удирдлагыг огцрохыг шаардсан мэдэгдэлийг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Зеленский ОХУ-тай дипломат харилцаагаа таслахыг зөвшөөрөв

Радагийн депутатуудын үзэж байгаагаар "Зе-баг" сонгогчдоосоо урваж, дайны замыг сонгож, Минскийн гэрээг хэрэгжүүлэхээс татгалзаж, энх тайвныг сэргээж, Донбассыг Украинд буцааж өгөх үүргээ биелүүлээгүй. "Улс төрчдийн хулчгар зан, амбиц, хариуцлагагүй байдлын хариуцлагыг улс орон, иргэд нь төлөх ёсгүй. Зе-Засгийн газрын ялагдал нь улс орны хувьд ялагдал байж болохгүй" гэж тус намын мэдэгдэлд дурджээ.

ОП-ЗЖ-ын улстөрчид зөвхөн дипломат арга замаар Донбасст томоохон хэмжээний зэвсэгт мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх нь нэн тэргүүний зорилт гэж үзэж байна. "Өнөөдөр Украины бүх хариуцлагатай иргэдийн үүрэг бол Украины газар нутагт энх тайван, хөгжил цэцэглэлтийг авчрах болохоос эрх баригч цөөн хэдэн улстөрчдийн дэмжих биш харин улс орноо хамгаалах явдал юм" гэж Украины депутатууд дүгнэв.

Эх сурвалж: РГ

Жо Байден: Оросын эдийн засагт хүнд цохилт үзүүлнэ
Жо Байден: Оросын эдийн засагт хүнд цохилт үзүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.