Азийн хөгжлийн банктай цахим засаглал, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтарч ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азийн хөгжлийн банктай цахим засаглал, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтарч ажиллана

/2022.02.23/ Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран болон бусад удирдлагуудтай уулзлаа.

Азийн хөгжлийн банк нь 1997 оноос хойш манай улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсантай холбогдуулан тус банкны санхүүжилтээр бусад салбарт хэрэгжиж буй цахим шилжилттэй холбоотой төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, тэдгээрийн уялдаа холбоог цаашид цаашид хэрхэн сайжруулах талаар харилцан санал солилцлоо.

Түүнчлэн тус яам нь Азийн хөгжлийн банктай байгуулсан “Дижитал эдийн засагт таатай орчин бүрдүүлэх” хүрээнд гарын үсэг зурсан санамж бичгийн хэрэгжилтийн талаар зөвлөлдөв.

Тус санамж бичгийн зорилго нь Монгол Улсад цахим худалдааны болон цахим гүйлгээний хууль эрх зүй, зохицуулалтын тогтолцооны талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэх, үндэсний болон бүс нутгийн цахим боловсролыг дээшлүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчдыг чадавхжуулах, цахим харилцаанд оролцогчдыг зохицуулах хууль эрх зүйн орчны талаарх мэдлэг, мэдээллийг солилцох, мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх, олон улсын сайн туршлагуудтай уялдуулан хөгжиж буй орнуудын үндэсний бодлого, тогтоомжийг боловсруулж хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм.

Мөн ойрын хугацаанд хийгдэх Техникийн тусламж үйлчилгээний ажлын хүрээнд хийгдэх ажлын цар хүрээг тогтоож, Цахим засаглал, Мэдээллийн аюулгүй байдал, иргэдийн цахим боловсролыг сайжруулах талаар хамтарч ажиллахаар болов.

Нийслэлийн 2022 оны төсөвт хийсэн дүн шинжилгээг танилцуулах уулзалт боллоо
Нийслэлийн 2022 оны төсөвт хийсэн дүн шинжилгээг танилцуулах уулзалт боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.