Нийслэлийн 2022 оны төсөвт хийсэн дүн шинжилгээг танилцуулах уулзалт боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн 2022 оны төсөвт хийсэн дүн шинжилгээг танилцуулах уулзалт боллоо

/2022.02.23/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд Нийслэл хотын төсвийн ерөнхий төлөв байдлын судалгааг хийж гүйцэтгэж байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн 2022 оны батлагдсан төсөвт хийсэн дэлгэрэнгүй дүн шинжилгээний урьдчилсан үр дүнг танилцуулах уулзалт өнөөдөр боллоо.

Тус судалгааг үндэсний судалгааны “Эм Эм Си Жи ХХК” гүйцэтгэсэн бөгөөд “Нийслэлийн 2022 оны батлагдсан төсөвт хийсэн дүн шинжилгээ”, “Нийслэлийн төсвийн орлого бүрдэлтэд хийсэн шинжилгээ”-ний үр дүнг танилцуулсан юм. Энэхүү уулзалтад Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Юн Сок Хён, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг, Дэлхийн банк, НЗДТГ болон албаныхан оролцож санал солилцлоо.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Номын сангуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Номын сангуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.