/2022.2.21/ Английн ханхүү Чарльз хоёрдугаар сарын 10-ны өдөр ковидын шинжилгээний хариу нь эерэг гарчээ. Тэрээр одоо 73 настай. Мөн түүний эхнэр нь өнгөрөгч долоо хоногт ковидын халдвар авсан нь тогтоогдсон байна. Тэрээр 74 настай.
Харин Хатан хаан Элизабет хоёрдугаар сарын 20-ны өдөр ковидын халдвартай нь батлагджээ. Тэрээр өдгөө 95 настай. Биеийн байдал нь хэвийн, зовуурь багатай байгаа гэнэ. Халдварыг өөрийн хүү Чарльзаас авсан нь батлагджээ.
Хатан хааны төрсөн өдөр дөрөвдүгээр сард болох юм. Гэвч нөхцөл байдлаас шалтгаалан хатан хааныг эмчийн хяналтанд байлгахаар болжээ.
Эх сурвалж: BBC