/2022.02.16/: Төрийн албаны 2022 оны эхний ерөнхий шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэв.
Төрийн албаны энэ удаагийн ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аймаг, нийслэлийн Салбар зөвлөл, Төв болон салбар комисс, олон нийтийн хяналт дор зохион байгуулна.
Шалгалтын бүртгэл 2022 оны хоёрдугаар сарын 17-ны 09:00 цагаас гуравдугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдана.
Эх сурвалж: ТАЗ