/2022.02.16/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Соёлын сайд Ч.Номин:
- Бидний хувьд улсын урт хугацааны хөгжлийн бодлого-алсын хараа 2050-д хөгжлийн тэргүүлэх зургаан чиглэлд бүтээлч эдийн засгийг оруулсан. Тийм ч утгаараа шинэ сэргэлтийн бодлогод бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөрийг тусгасан.
Мөн аялал жуулчлалын салбарыг соёлын салбартай уяж ажиллах бодлого оруулсан.
Өнөөдрийн хурлаар дэлхийн нэр хүнд бүхий Каннын фестиваль, Венецийн биеннальд оролцох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр цаашид дүрслэх урлагийн салбар болон кино урлагийн салбарынхан дэлхийн хэмжээний томоохон наадамд Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцох нь тус салбарынхныг бодитой дэмжиж байгаа хэлбэр болох юм.
Цаашлаад, бидний хувьд олон төрлийн киног бүтээх боломжийг бий болгосноо таниулахын тулд томоохон хэмжээний хэвлэл мэдээллийн байгуулгатай хамтарч ажиллана, томоохон продюсерүүдийг монголд урьж уран бүтээлээ хийх боломжийг танилцуулна.
Нэрийг нь хэлж болохгүй ч, өнөөдрийн байдлаар дөрвөн Холливүүдийн кино, продакшнтай хамтарч ажиллах суурь тавигдсан. Зургаадугаар сард эхний кино баг монголд ирж зураг авалтаа эхлүүлэхээр төлөвлөсөн байна.