Орон нутагт ажиллах нислэгийн удирдагчдыг дотооддоо бэлтгэж эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутагт ажиллах нислэгийн удирдагчдыг дотооддоо бэлтгэж эхэллээ

/2022.02.16/: ИНЕГ-аас орон нутгийн нисэх буудлуудыг шаардлагатай боловсон хүчнээр хангах үүднээс анх удаа дотооддоо нислэгийн удирдагч бэлтгэх сургалтыг эхлүүллээ.

Орон нутгийн нисэх буудлуудад нислэгийн удирдагчаар тогтвор суурьшилтай ажиллах 16 суралцагчийг өнгөрсөн оны 12 дугаар сард сонгон шалгаруулсан бөгөөд Нисэхийн сургалтын төв болон Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн сургалтын төвтэй хамтарсан “Аэродромын нислэгийн удирдагч бэлтгэх сургалт”-ын эхний хэсэг болох онолын хэсгийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 14-ний хооронд цахимаар зохион байгуулсан юм.

Өнөөдөр сургалтын 2 дахь хэсэг болох дадлагажуурын сургалт эхэлж байна. Энэхүү сургалт тавдугаар сарын 27 хүртэл үргэлжилнэ. Суралцагчид Тайландын Хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төвийн Нислэгийн удирдагчийн гэрчилгээтэй төгсөж, орон нутгийн нисэх буудлуудад ажиллах юм.

Эх сурвалж: ЗТХЯ

С.Энхболд: Монгол хүн бүрийг Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна
С.Энхболд: Монгол хүн бүрийг Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.