С.Энхболд: Монгол хүн бүрийг Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Монгол хүн бүрийг Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна

/2022.02.16/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн танилцуулж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-МУ-ын Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийн боловсролын дээшлүүлж, үзлэг оношлогоонд тогтмол хамруулах зорилт тавьсан. Үүний хүрээнд энэ оны тавдугаар сарын 1-нээс нийт иргэнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулна.

Манай улсад амьсгалын зам, шээс, хоол, гэмтэл согогын өвчин тэргүүлэх эгнээнд багтдаг. Мөн нас баралтын шалтгааны дийлэнх хувийг зүрх судас, хавдар, осол, амьсгалын замын өвчин эзэлдэг. Тиймээс эдгээр өвчнийг эрт илрүүлж, эмчлэхийн тулд ЭМД-ын санд энэ жил 60,8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнийг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад зарцуулна гэв.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.