Валиевагийн шинжилгээнээс зүрхэнд нөлөөтэй 3 төрлийн бодис илэрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Валиевагийн шинжилгээнээс зүрхэнд нөлөөтэй 3 төрлийн бодис илэрчээ

/2022.02.16/ ОХУ-ын уран гулгагч Камила Валиевагийн допингийн шинжилгээнээс зүрхэнд нөлөөлж болохуйц хориотой гурван төрлийн бодис илэрсэн талаар арбитрын шүүх хуралдааны үеэр мэдээлжээ.

Уран гулгагчын шинжилгээнээс илэрсэн триметазидин хэмээх эм нь Дэлхийн допингийн эсрэг агентлагын хориглосон эмийн жагсаалтад орсон байсан ч арбитрын зөвлөл Валиеваг Бээжингийн наадамд үргэлжлүүлэн оролцохыг зөвшөөрсөн юм. Гэхдээ энэ хэргийг дахин авч хэлэлцэх аж.

Тэрбээр арванхоёрдугаар сард дээж өгсөн боловч Оросын сэргээшийн эсрэг албаныхан түүний шинжилгээний хариуг өнгөрсөн долоо хоногт л мэдсэн гэсэн тайлбар өгчээ.

Мөн "Нью-Йорк Таймс" сонинд гарсан нийтлэлд дурдсанаар, Валиевагийн дээжийг шинжилсэн Стокгольмын лаборатори зүрхний эмчилгээнд ашигладаг 2 өөр төрлийн бодис байгааг илрүүлсэн байна. Гэхдээ тухайн хоёр эмийг хэрэглэхийг хориглосон эмийн жагсаалтад оруулаагүй байжээ.

Валиевагийн шинжилгээнээс триметазидин илэрсэн нь алдаа байж магадгүй гэж зарим албаныхан үзэж байгаа аж. Харин допингийн эсрэг нэгэн нэрт албан тушаалтны хэлснээр элит тамирчин, ялангуяа Валиева шиг залуу хүний дээжээс хэд хэдэн бодис илэрсэн нь ер бусын байсан гэжээ.

Мөн АНУ-ын Допингийн эсрэг агентлагийн гүйцэтгэх захирал Травис Тигарт, "Түүний дээжээс илэрсэн гурван бодисын хоёр нь хэрэглэхийг хориглосон эмийн жагсаалтад багтдаггүй. Харин нэг багтсан байдаг. Ингэж хэрэглэх нь тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлэх, ядаргаа багасгах зэрэгт тусалдаг" гэжээ.

Харин Валиева хориотой бодис болох триметазидин яагаад түүний биеэс илэрсэн талаар анх удаа ам нээхдээ "энэ нь өвөөгийнх нь хэрэглэдэг зүрхний эм байсан" гэж хариулсан байна.

Азийнхан Оросыг орлох түнш хайж эхлэв
Азийнхан Оросыг орлох түнш хайж эхлэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.