Эрдоганыг ТВ-ийн шууд эфирээр доромжилсон Туркийн сэтгүүлчийг баривчилжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдоганыг ТВ-ийн шууд эфирээр доромжилсон Туркийн сэтгүүлчийг баривчилжээ

/2022.01.26/ Сэтгүүлч Седеф Кабаш Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг доромжилсон үг хэлснийхээ төлөө баривчлагджээ.

Туркийн сэтгүүлч төрийн тэргүүний бодлогын талаар тус улсын нэгэн телевизийн суваг болон өөрийн твиттер хуудаснаа доромж утгатай зүйр үг ашиглаж шүүмжилсэн байна. Тодруулбал, "Үхэр ордонд ирэхдээ хаан болдоггүй. Харин ордон нь амбаар болдог" хэмээн жиргэсэн байна. Түүний хэлсэн үг олон нийтийн сүлжээнд ихээр давалгаалжээ.

Сэтгүүлчийн үгийг зарим албаны хүмүүс, эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын төлөөлөл хатуухан хүлээж авсан аж. Тус улсын төрийн хүчний хэвлэлийн нарийн бичгийн дарга Омер Челик "түүний үг бол сөрөг хүчний байр суурийг илэрхийлсэн хэрэг биш, харин "ёс суртахуунгүй, тэнэглэл" хэмээн мэдэгджээ. Радио, телевизийн дээд зөвлөл (RTÜK) мөн Кабашийн ярьсан телевизийн сувгийн эсрэг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Н.Тавинбэх: Оюутолгойн эрчим хүчний хэрэглээг дотоодод хангах гэрээ байгуулна
Н.Тавинбэх: Оюутолгойн эрчим хүчний хэрэглээг дотоодод хангах гэрээ байгуулна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.