Н.Тавинбэх: Оюутолгойн эрчим хүчний хэрэглээг дотоодод хангах гэрээ байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Тавинбэх: Оюутолгойн эрчим хүчний хэрэглээг дотоодод хангах гэрээ байгуулна

/2022.01.26/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлж байна. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

- Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах ажлын хэсгээс оруулсан гэрээний төслийг хэлэлцэж дэмжлээ. Засгийн газрын хуралдаанаар Оюутолгойн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах гэрээний төсөл дэмжигдсэн тул 16 цагт Эрчим хүчний яаманд Оюутолгойн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг албажуулна.

Ингэснээр, нэг жилд дор хаяж 120 сая ам.доллартай тэнцэхүйц борлуулалтыг эрчим хүчний салбартаа авч үлдэх боломж бүрдэнэ. Энэ гэрээ нь 20 жилийн хугацаатай. Олон улсын гэрээний дагуу нэгж бүтээгдэхүүний үнийг тохирсон. Жилд худалдаж авах цахилгаан эрчим хүчний доод хэмжээг ч мөн дурдсан байгаа.

Бид Монгол Улсын эрчим хүчний системээс Оюутолгойн цахилгааны хэрэглээг хангахын тулд олон арга хэмжээ авах ёстой. Үүний нэг нь Таван толгой 450мВт-ын хүчин чадалтай ДЦС. Үүнийг ашиглалтад оруулахад дор хаяж дөрвөн жилийн хугацаа шаардлагатай. 2024 оноос эхлээд Таван толгой ДЦС-ын эхний блок ашиглалтад орвол Оюутолгойн цахилгааны хэрэглээг хангах боломжтой болно гэж үзэж байна.

Оюутолгой 170мВт буюу жилд дунджаар 1,3 тэрбум кВт цаг эрчим хүчийг худалдан авч хэрэгцээгээ хангаж байна. Доод тал нь энэ хэмжээний цахилгааныг Монгол Улсаас авах ёстой. Түүнээс дээш бол хэрэглээ хязгаарлахгүй.

С.Амарсайхан: Хийн хоолойн бүтээн байгуулалтын ажил 2024-2027 онд хийгдэнэ
С.Амарсайхан: Хийн хоолойн бүтээн байгуулалтын ажил 2024-2027 онд хийгдэнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.