С.Амарсайхан: Хийн хоолойн бүтээн байгуулалтын ажил 2024-2027 онд хийгдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Хийн хоолойн бүтээн байгуулалтын ажил 2024-2027 онд хийгдэнэ

/2022.01.26/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Шадар сайд С.Амарсайхан, Байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-г хийж албан ёсоор баталж, төслийг бодитоор эхлүүлэхээр боллоо. Байгалийн хийн хоолойн асуудлаар өчигдөр ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй уулзалт хийлээ.

Энэ хүрээнд ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зурсан.

Цар тахлын амаргүй үед хоёр талын ажлын хэсэг 3 удаа уулзаж 2021, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. МУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчилж энэхүү ажлыг эхлүүлэх талаар ярьж байсан.

Тус байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтын ажил 2024-2027 онд хийгдэж дуусна. Харин 2022, 2023 онд талууд хамтран инженерийн нарийвчилсан судалгаанууд болон байгалийн хийн хоолойн барилга байгууламжуудын зураг төслийн ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Мөн Монгол Улсаар дамжуулж хийн хоолой тавьснаар аль нэг улсаас хараат болно гэсэн зүйл байхгүй" гэлээ.

Л.Энх-Амгалан: Хоёрдугаар сарын 28-наас эхлэн танхимаар хичээллэнэ
Л.Энх-Амгалан: Хоёрдугаар сарын 28-наас эхлэн танхимаар хичээллэнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.