/2022.01.26/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан:
Сурагчдын өвлийн амралтыг 7 хоногоор сунгасан. Нийслэлд хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 28-ныг дуустал 5/9 зарчмаар хичээллэнэ. Омикрон хувилбарын дэгдэлт нь ид оргил үе таарч байгаа учраас хичээл эхлэх хугацааг долоо хоногоор сунгасан.
Эрдэмтдийн хийж байгаа судалгаагаар халдварын тохиолдол буурах төсөөлөлтэй байгаа. Хичээл сургууль, цэцэрлэгийн эхлэх хугацааг хоёрдугаар сарын 14-нд нээхийг хүсэж байна. Ингэхийн тулд цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэмээргүй байна. Гэр гэртээ тэмдэглэхгүй бол, хичээл сургуулийн асуудал хойшлох бодит эрсдэл байна.
БҮТ, боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгаанд 2-12 дугаар ангийн хүүхдийн дунд маш их хоцрогдол гарсан учраас, хичээл бүр дээр хоцрогдлоо нөхөхөөр төлөвлөж байна. Энэ хүрээнд мэдлээ.мн сайтыг ажиллуулж эхэлсэн. Энэ сайтад монголын хамгийн сайн багш нарын хичээлийг худалдан авч, байршуулах юм.
Ингээд хүүхдүүд, цахимаар дуртай багшийнхаа хичээлийг үзэх боломж бүрдэж байгаа юм. Орон нутагт цахим хичээлийн хүртээмж муу байгаа учраас, 45 лаборатори сургуулийг түшиглэж видео контент, агуулгаа бэлдэх иж бүрэн студи байгуулж байгаа.
Мэргэжлийн боловсрол, их дээд сургуулиудын хувьд хоёрдугаар сарын 7-ноос эхлэн цахимаар эхэлнэ. Харин хоёрдугаар сарын 28-наас эхлэн танхимаар хичээллэхээр төлөвлөж байна.
Цэцэрлэгийн хувьд, 3-5 насны хүүхдийг хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн хамруулна.