Оюутолгойн талаар ОЛОН УЛСЫН ХЭВЛЭЛҮҮД юу гэж мэдээлэв?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутолгойн талаар ОЛОН УЛСЫН ХЭВЛЭЛҮҮД юу гэж мэдээлэв?

/2022.01.26/ Оюутолгойн гүний уурхайн улаар огтлох, хөндлөн малтлагын ажил эхэлж байгаа талаар өчигдөр мэдээлсэн. Энэ асуудал зөвхөн дотоодод ч биш, олон улсын анхаарлыг татсан юм. Дараах хэвлэл мэдээллийн байгууллагууд Оюутолгойн талаар ингэж нийтэлжээ.

Reuters агентлаг

Өнгөрсөн долоо хоногт Серб литийн ордоос татгалзаж, Гвиней, АНУ болон бусад улс орнуудад хэрэгжүүлэх төслүүд эсэргүүцэлтэй тулсанаас хойш ганхаж буй Англи-Австралийн уул уурхайн аварга компанид энэ хэлэлцээр эерэг үйл явдал авчирлаа.

Риогийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушолм Ройтерс агентлагтай утсаар холбогдохдоо "Энэ бол маш том тайвшрал боллоо. Энэ бол бидний хувьд маш том дэвшил" гэж хэлсэн байна. Өнгөрсөн жил Гүйцэтгэх захирал болсон Стаушолм "Бид энэ үр дүнд маш их таатай байгаа бөгөөд юунаас ч илүү харилцаагаа бүрэн сэргээж чадсан" гэж хэлэв. Төслийн монголчуудад үзүүлэх эдийн засгийн үр өгөөж алдагдаж байна гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдэж байгаа энэ үед Стаушолм төслийг аврах гэж сүүлийн саруудад хэд хэдэн удаа Монголд айлчилсан юм.

Түүнчлэн Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг удахгүй эхлүүлэх бөгөөд анхны олборлолтоо 2023 оны эхний хагаст хийх төлөвтэй байна. Өргөтгөлийн төлбөрийг бэлэн мөнгө, одоо байгаа өрийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх, Turquoise Hill рүү зэсийн баяжмалын урьдчилгаа төлбөрөөр худалдах зэргээр төлнө. Төсөл нь нийлүүлэлтээ хангаж чадвал Монголын нэгдсэн сүлжээнээс цахилгаан худалдаж авах үүрэг хүлээсэн. Сэргээгдэх эрчим хүчийг эрчим хүчний сүлжээнд нэмэхэд туслахын төлөө ажиллана гэж Рио мэдэгдэв.

Стаушолм хэлэхдээ, хэлэлцээрийн олон нөхцөл нь МУ-ын засгийн газартай харилцаагаа хурцатгаж байсан ээдрээтэй асуудлуудыг шийдвэрлэх "дэгжин шийдэл"-ийг тусгасан болно гэв.

Morning star

Канадын хувьцааны ханш мягмар гарагийн арилжааны дундуур буурч, S&P/TSX нийлмэл индекс 268.89 нэгжээр буурах явц хурдацтайгаар үргэлжилж байна. Монгол дахь Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлийн ажил хойшлогдож, урагшлуулахын тулд хэлэлцээр хийсэн гэж мэдэгдсэний дараа “Turquoise Hill Resources Ltd” компанийн хувьцааны ханш өссөн байна.

Канадын S&P/TSX нийлмэл индекс 1.46%-иар буурч 20273.51 болсон бол цэнхэр чиптэй S&P/TSX 60 индекс 1.41%-иар буурч 1233.46 боллоо. Тус компани болон ихэнх эзэмшигч Рио Тинто Монголын засгийн газартай Өмнөговь дахь уурхайн гүний үйл ажиллагааг эхлүүлэх тохиролцоонд хүрсний дараа Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцааны үнэ 16%-иар өсч, 22.12 канад доллар болжээ.

Xinhua агентлаг

Монголын Засгийн газар болон Англи-Австралийн уул уурхайн аварга Рио Тинто компани Оюутолгойн зэс, алтны уурхайн төслийн гүний уурхайн өргөтгөлийн асуудлаар олон жил үргэлжилсэн маргааныг шийдвэрлэж, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломж олгосон.

Монголын Засгийн газар болон Рио Тинтогийн хооронд 2009 онд Оюутолгойн зэс-алтны уурхайн гэрээг байгуулж, санхүүжилтийн зохицуулалтыг 2015 онд шинэчлэн баталсан. Гэсэн хэдий ч Оюутолгой төслийн гүний өргөтгөлийн ажил нь геотехникийн хүндрэл, илүү зардал, COVID-19 тахал болон бусад хүчин зүйлс зэргээс шалтгаалсан маргаантай тулгарч, удаашралд орсон байсан.

Тус уурхай нь улс орны эдийн засагт ашиг тусаа өгсөнөөр төсвийг дор хаяж ГУРАВ ДАХИН нэмэгдүүлэх болно гэж төлөвлөж байна. 20 жилийн хугацаанд жилд 430 мянган тонн зэс, 425 мянган унц (12050 кг орчим) алт олборлох төлөвтэй байна. Оюутолгойн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшиж байгаа бол үлдсэн 66 хувийг Рио Тинтогийн хяналтад байдаг Туркойз Хилл Ресурс эзэмшдэг.

London south east

Рио Тинто компани Оюутолгойн зэс-алт олборлох 6.93 тэрбум ам.долларын өргөтгөлийн төслийн талаар Монголын Засгийн газартай олон жил үргэлжилсэн маргаанаа шийдвэрлэлээ. Мөн төслийн гүний уурхайн үйл ажиллагаа удахгүй эхлэх бөгөөд эхний үйлдвэрлэл 2023 оны эхний хагаст явагдана.

Өргөтгөлийн төлбөр нь бэлэн мөнгө, одоо байгаа өрийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх, Turquoise Hill рүү зэсийн баяжмалын урьдчилгаа төлбөрөөр худалдах зэргээр хийгдэх ажээ. Төсөл нийлүүлэлтээ хангаж эхэлмэгцээ цахилгаан эрчим хүчээ Монголын сүлжээнээс худалдаж авна. Сэргээгдэх эрчим хүчийг эрчим хүчний сүлжээнд нэмэхэд туслахын төлөө ажиллана гэж Рио мэдэгдэв.

Энэ хооронд засгийн газар Хятадаас эрчим хүч импортлох гэрээг 2023 он хүртэл сунгасан. Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушолм "Бид мөн ОТ-н үйл ажиллагааг нүүрстөрөгч ялгаруулалтаас салгах нэмэлт боломжуудыг судлах, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах болно" гэж хэлэв. Энэ гэрээ нь өнгөрсөн долоо хоногт Сербийн литийн уурхайгаас татгалзсаны улмаас хохирсон Англи-Австралийн уул уурхайн аварга компанид гарсан эерэг үйл явдал болж байна.

Беларусь Улстай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна
Беларусь Улстай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.