Э.Цэндбаатар, Г.Баярхүү нар дараагийн тулаанаа хийхээр Москваг зорилоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Цэндбаатар, Г.Баярхүү нар дараагийн тулаанаа хийхээр Москваг зорилоо

/2022.01.26/ Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон ОУХМ, цагдаагийн хүч спорт хорооны тамирчин Г.Баярхүү нар мэргэжлийн боксын 2 дахь тулаанаа хийхээр өнөөдөр өглөө Москва хотыг зорилоо.

Тулаан хоёрдугаар сарын 20-ны болох аж. Э.Цэндбаатарын хувьд чансаа ахиулах 3 дахь тулаанаа хийх юм.

Тэрбээр 2018 онд БНХАУ-д мэргэжлийн анхны тулаанаа хийж Филиппин улсын тамирчинг ялж WBC холбооны Азийн залуучуудын аваргын бүс авсан. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 2 дахь тулаанаа амжилттай хийж ялснаар мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн эзэн болсон юм.

ОУХМ Г.Баярхүүгийн хувьд мэргэжлийн боксын 2 дахь тулаан бөгөөд анхны тулаандаа Хятадын тамирчинг техникийн нокаутаар ялж байв.

Боловсролын ерөнхий агентлагийн даргаар Т.Ням-Очирыг томиллоо
Боловсролын ерөнхий агентлагийн даргаар Т.Ням-Очирыг томиллоо
 
Орос Украины эрчим хүчний байгууламж руу томоохон цохилт өгч, 12 хүн амиа алджээ
Орос Украины эрчим хүчний байгууламж руу томоохон цохилт өгч, 12 хүн амиа алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.