ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ: Хөшиг, тюль угаах зөвлөмж
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ: Хөшиг, тюль угаах зөвлөмж

/2022.01.24/ Сар шинийн баяр болох гээд айл бүр их цэвэрлэгээ хийж эхэлсэн биз ээ. Хөшиг, тюлээ цэвэрлэх гэж байгаа бол дараах зөвлөгөөг дагаад үзээрэй.

ХӨШИГ: Хөшгөө эвхээд угаалгын машинд хий. Угааж дууссаны дараа шууд гаргаад өлгө. Сэгсрэлтээ 800 дээр тааруулаарай. Ингэснээр бараг үрчийхгүй. Хөшгөө хумиад, угаалгын машины хүчээ 1200, 1400 дээр тавьж эргүүлэх юм бол үрчийгээд, хатаж гарч ирэх тул өлгөөд тэнийхгүй байх талтай юм.

ТЮЛЬ: Тюлээ ваннд хийгээд воктой халуун усаар хэд хэд угаачхаад цайруулагчтай вокоор угаалгын машинд угаагаарай. Эвхээс алдагдсан учраас зарим тюль үрчийнэ. Эвхэж байгаад индүүдээд өлгөвөл яваандаа тэнийнэ.

ХАМБАН ХӨШИГ: Угаалгын машинд угаахад тохиромжтой. Ингэхдээ 30 хэмийн халуун усанд, бага цаг угаагаарай. Үсэрхэг материал болохоор хэт халуун усанд удаан олон дахин угаах дэмий. Зузаан торгон хөшиг бас угаалгын машинд эргүүлэх нь тохиромжтой.

Гоёлын нимгэн торгон, гоёл чимэглэлтэй хөшгийг агшиж, сунах магадлал өндөр тул хими цэвэрлэгээнд өгөх нь зүйтэй.

ТААРАН МАТЕРИАЛ: Таар даавуунууд ер нь асуудал багатай байдаг. 30 хэмийн халуун усанд угаахад боломжийн байдаг.

Эх сурвалж: Амур хөшигний салон

Видео: КОВИД-19 ба ДАРХЛААЖУУЛАЛТ
Видео: КОВИД-19 ба ДАРХЛААЖУУЛАЛТ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.