Э.Батшугар: Кибер аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд ахална
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Батшугар: Кибер аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд ахална

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Нийтийн мэдээлэл, Цахим гарын үсэг, Кибер аюулгүй байдал, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулиуд энэ оны тавдугаар сарын 1-нээс хэрэжиж элхэх юм. Энэ хугацаанаас өмнө дээрх хуулийг дагалдаж гарах журмуудын төслийг боловсруулж захиргааны ерөнхий хуулийн дагуу олон нийтээр хэлэлцүүлэн баталж бэлтгэл ажлыг хангаж ажиллана.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Өнөөдөр технологийн хөгжилтэй холбоотойгоор цахим гэмт хэрэг дэлхийд болон Монгол Улсад маш их хэмжээгээр бүртгэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдлаа. Үүнтэй холбоотойгоор Кибер аюулгүй байдлын зөвлөл бий болсон. Энэ зөвлөлийн тэргүүн нь Монгол Улсын Ерөнхий сайд байна. Мөн бүх кибер халдлага болон хамгаалалттай холбоотой асуудлыг Тагнуулын ерөнхий газрын дор байх үндэсний төв хариуцна. Энэ төв нь манай улсад байгаа бүх төрийн тусгай чиг хандлагатай байгууллага болон технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, нууц мэдээлэл хадгалдаг байгууллагуудын аюулгүй байдлыг хангана. Ингэснээр кибер халдлага багасаж, урьдчилан сэргийлж чадна.

С.Эрдэнэ: Э.Бат-Үүлийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч яллаж байна
С.Эрдэнэ: Э.Бат-Үүлийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч яллаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.