Газрын тосны үнэ 2014 оноос хойших дээд цэгтээ хүрлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын тосны үнэ 2014 оноос хойших дээд цэгтээ хүрлээ

May be an image of outdoors

/2022.01.20/: Дэлхийн газрын тосны үнэ 2022 оны нэгдүгээр сарын 19-ны өдрийн арилжаагаар 88,96 ам доллар баррель хүрч 2014 оны 10 сараас хойших хамгийн дээд цэгтээ хүрчээ.

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр баррель газрын тосны үнэ 78.4-86.8 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.

“Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 88,96 ам.доллар/баррель, WTI төрлийнх 86,36 ам.доллар/баррель болсон нь 2014 оны аравдугаар сараас хойших хамгийн дээд цэгтээ хүрээд байна.

Ийнхүү газрын тосны үнэ 2021 оны 12 дугаар сарын дунд үеэс эхлэн тогтмол өсөлттэй байгаа нь дэлхийн эдийн засгийн сэргэлт, нөөцийн хомстол, үйлдвэрлэлийн хүчин чадал хангалтгүй байгаа зэрэг олон асуудлууд нөлөөлж байна. Мөн газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлын нөлөөгөөр газрын тосны үнэ богино хугацаанд өндөр түвшинд хэлбэлзэж, 2022 оны эхний улиралд газрын тосны үнэ 90 ам.доллар/баррелиас дээш өсөх хандлагатай гэж олон улсын судалгааны байгууллагууд таамаглаж байна.

Голдман Сакс (Goldman Sachs)-ын судалгаагаар “Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны эхний улиралд 90 ам.доллар, 2 дугаар улиралд 95 ам.доллар, 3,4 дүгээр улиралд 100 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна.

Харин Америкийн төв банк (Bank of America) дэлхийн эрчим хүчний хямрал, байгалийн хий болон нүүрсний үнийн өсөлт зэргээс шалтгаалан 2022 оны зургаадугаар сарын сүүлээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 120 ам.доллар/баррельд хүрнэ гэж таамагласан.

Үүнээс гадна Олон Улсын Эрчим хүчний агентлаг (ОУЭХА)-ийн гаргасан судалгаагаар 2022 оны дэлхийн газрын тосны эрэлт өнгөрсөн оныхоос өдөрт 4,2 сая баррелиар нэмэгдэж 100,6 сая баррельд хүрэх, газрын тосны олборлолт өнгөрсөн оныхоос өдөрт 5,3 сая баррелиар нэмэгдэх төлөвтэй байна гэж үзсэн байна.

ОПЕК+-ийн бүлэг 2022 оны хоёрдугаар сарын олборлолтоо нэмэгдүүлэх төлөвлөгөөг хэвээр үлдээж байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу тус байгууллага 2021 оны дунд үеэс эхлэн сар бүр хоногийн олборлолтын хэмжээг 400 мянган баррелиар нэмэгдүүлсэн юм.

2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны хаалтын үнэ 86.54 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 83.69 ам.доллар/баррель ханштайгаар худалдаалагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 6.8 хувиар, “WTI” төрлийн газрын тос 6.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: АМГТГ

НӨАТ: Буцаан олголтоор 1,2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг олгоно
НӨАТ: Буцаан олголтоор 1,2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг олгоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.