Б.Жавхлан: Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх нь хэзээд ЗГ-ын нэн тэргүүний зорилт байх болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх нь хэзээд ЗГ-ын нэн тэргүүний зорилт байх болно

/2022.01.19/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан тэтгэвэр нэмэх асуудалд дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ асуудлыг судалж байгаа. Засгийн газар дээр ч мөнгө байнга яригдаж байгаа. Тэтгэврийн зөрүүг арилгах нь тулгамдсан асуудал мөн. Үүнээс өмнө нийгмийн даатгалын тогтолцоонд маш олон шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм. Нийгмийн даатгалын багц хуулийг ЗГ-аас УИХ-д өргөн барьсан байгаа. Энэ бол өөрөө процессын хууль. Үүнд реформын шинжтэй олон асуудал хөндөгдөнө.

Харин тэтгэвэр тэтгэмжийг хэдэн төгрөгөөр нэмэх вэ гэдэг нь хуулиар зохицуулагддаггүй. Засгийн газар тухайн жилийнхээ төсвийн хэмжээ боломжоос шалтгаалж хувь хэмжээг нь тогтоодог. Цар тахлын хүнд үед өрхийн орлогыг хамгаалах зорилгоор Засгийн газар төсвөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд тодорхой хэмжээнд айл өрхүүдийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалсан. Цаашид инфляцын хувь хэмжээтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байсан 2019 он хүртэлх жишгийг дагаж мөрдөхөөр Засгийн газар дунд хугацаанд төлөвлөж байна. Гэхдээ тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх нь хэзээд Засгийн газрын нэн тэргүүний зорилт байх болно" гэлээ.

С.Амарсайхан: Хөл хориог урьтал болгохгүй, тийм асуудал яригдаагүй
С.Амарсайхан: Хөл хориог урьтал болгохгүй, тийм асуудал яригдаагүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.