С.Амарсайхан: Хөл хориог урьтал болгохгүй, тийм асуудал яригдаагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Хөл хориог урьтал болгохгүй, тийм асуудал яригдаагүй

/2022.01.19/ Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн мэдээлэл өглөө.

Засгийн газар, УОК өнгөрсөн зунаас хойш аль болох бүх салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах тал дээр анхаарч ирсэн. Энэ хүрээнд байр суурь тодорхой байгаа.

Өчигдөр УОК-ын эрдэмтдийн багаас гаргасан санал зөвлөмжийг шийдвэр мэтээр УОК-ын ажлын хэсэгт танилцуулсан байна лээ. Хөл хорих асуудал огт байхгүйг хэлмээр байна. Засгийн газар цаашдаа ч эдийн засгийн үйл ажиллагааг эрчимтэй явуулах тал дээр, дасан зохицох даван туулах бодлогыг баримтална.

Омикрон хувилбарын тархалт монгол гэлтгүй дэлхий дахинд хурдацтай тархаж байна. Өдөр тутам авч хэрэгжүүлж байсан халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй. Эмнэлгийн ачаалал нэмэгдэх эрсдэл байгаа ч хариу арга хэмжээ авч, хорио тогтоохгүй чиглэлд анхаарч ажиллаж байна.

Нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр халдварын тохиолдол ихсэх төлөвтэй байна. Энэ хүрээнд хүүхдийн цэцэрлэг сургуулийн эхлэх хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулах саналыг ЭМЯ, эрдэмтдийн зөвлөлөөс оруулсан. Энэ талаар ахин судалж эцсийн шийдвэрийг гаргахаар болсон.

Хил боомтын асуудлын талаар:

Өдөр тутам шаардлагатай байгууллагаас мэдээлэл авч байна. Эрээний талд 935 контайнер ачаа байснаас өнөөдрийн байдлаар 470 орчмыг татаж авсан байна. Үлдсэн контайнерийг ирэх долоо хоногт татан авч дуусгана. Энэ ачааг дуусгалаа гээд асуудал дуусчихгүй. Цаашид ачаа бараа орж ирсээр л байна. Тиймээс энэ арга хэмжээ үргэлжлээд явна.

Галт тэргийн өргөн царигаар ачаа татах ажлыг эхлүүлэх талаар Хятадын талтай ярилцаж, хариу хүлээж байна. Хэрвээ шийдвэрлэгдвэл ойрын хугацаанд нэг өдөрт 300-350 вагон, хажуугаар нь чингэлэг тээвэр хийгдвэл Эрээн-Замын-Үүдийн асуудал цэгцэрнэ гэж үзэж байна.

Сар шинийн бөхийн барилдааны талаар:

- Цагаан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэхийг уриалж байна. Бөхийн барилдааны хувьд халдвар хамгааллын өндөр түвшинд зохион байгуулна. Халдварын тохиолдол цаашид улам ихсэх эрсдэл байна. Үүнийг дагаад эмнэлгийн ачаалал ч нэмэгдэх аюул бий. Хэдийгээр хөл хорихгүй байгаа ч, иргэд тус бүрдээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Өдөрт 50 мянган тохиолдол илрэх эрсдэл байгаа гэж урьдчилсан тооцоо гарч байна. Хэрвээ эмнэлгийн ачаалал нэмэгдээд, хяналтаас гарах хэмжээнд хүрэх юм бол тухайн үед нь хорио цээр хязгаарлалтын арга хэмжээг ярихаас өөр аргагүйд хүрнэ.

Омикрон хувилбарыг хөнгөн тусдаг юм байна гэж болгоомжлолоо бууруулах шаардлагагүй.

Ерөнхий сайд хичээлийг танхимаар хичээллүүлэх нь зүйтэй гэж үзэж байна
Ерөнхий сайд хичээлийг танхимаар хичээллүүлэх нь зүйтэй гэж үзэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.