/2022.01.19/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Хичээл сургуулийн эхлэх хугацаатай холбоотой БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэд хэдэн хувилбар танилцуулсан. Тухайлбал:
- Өмнө нь хэрэгжүүлсэн 5/9 байх уу эсвэл, дан цахим байх, бүрэн танхимаар нээх гээд хувилбар байсан. Ерөнхий сайд мэдээллийг сонсоод, саналаа УОК, ЭМЯ-тай нэгтгэж оруулж ирэх үүрэг өгсөн. Ерөнхий сайдын байр суурь танхимаар хичээллэх нь зүйтэй гэх саналыг хэлсэн. Мэдээж халдварын тохиолдол, хүүхдийн өвчлөл зэрэг хүчин зүйлсийг тусгаж саналаа нэгтгэх хэрэгтэй.
Томилгоотой холбоотой асуудал дээр, Засгийн газраас шинэ сэргэлтийн бодлогыг батлуулсан. Энэ бодлоготой холбоотой чухал асуудлын нэг нь төрийн бүтээмжийг дээшлүүлэх юм. Ингэхийн тулд тавьж байгаа зорилтдоо нийцүүлж, албан тушаалтныг ур чадвараар нь сольж сэлгэж ажиллуулах томилгоо хийгдсэн.
Цагаан сарын баярыг тэмдэглэхтэй холбоотой хэд хэдэн шийдвэр гарсан.
Үүнд: - Төрийн золголт хийхгүй - Төрийн байгууллагууд золголт хийхгүй гэх үндсэн шийдвэр гарсан. Мөн иргэдийг гэртээ, аль болох цахимаар золголт хийхийг уриалж байна.