Өнөөгийн нөхцөлд хөл хорих шаардлагагүй, төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөгийн нөхцөлд хөл хорих шаардлагагүй, төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана

/2022.01.19/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж, гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

"УОК-оос өгсөн мэдээллээр Монгол Улсын хувьд батлагдаж буй тохиолдлын 90-ээс дээш хувьд Омикрон хувилбар давамгайлж байна.

Засгийн газрын хуралдаанаар хичээл сургуулийн талаар ярилцсан. УОК-ын эрдэмтдийн зөвлөлөөс өгсөн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхэнд халдварын тархалт хамгийн өндөр түвшинд хүрэх тооцооллыг гаргаад байна.

Ийм учраас БШУЯ-наас хичээл сургуулийг хэрхэн эхлүүлэх талаарх гурван төрлийн зохион байгуулалтын арга хэмжээг Л.Энх-Амгалан сайд танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс ЭМЯ, БШУЯ, УОК саналаа нэгтгэж шийдэх долоо хоногийн хугацаатай үүргийг өглөө.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй, аль нэг байгууллагаас ийм санал одоогоор ирээгүй.

Омикрон хувилбар өндөр настан, хүүхэд багачууд, архаг өвчтэй хүмүүст хүндээр тусаж байгаа талаар анхааруулсаар байна. Иймд иргэдийг цахим золголт хийхийг уриалж байна.

Үндэсний шигшээ багийн тамирчдын нийгмийн баталгааг хангахад бодит дэмжлэг үзүүлэн Бээжин-2022 өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад нэг удаагийн урамшуулал олгох Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Өвлийн олимп, паралимпэд оролцох эрх авсан Үндэсний шигшээ багийн тамирчдад бэлтгэл сургуулилтаа чанартай гүйцэтгэж, дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчидтай өрсөлдөж амжилт гаргах үндсэн нөхцлийг бүрдүүлэхэд Засгийн газраас олгож байгаа энэхүү дэмжлэг сэтгэлзүйн болон санхүүгийн бодит дэмжлэг болно гэж үзэж байна.

2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид өвлийн олимп, паралимпын наадамд оролцох гурван эрх авсан байна. Цаашид манай тамирчид тэшүүр, биатлон, пара гүйлтийн цанын спортын төрөлд тус бүр нэг эрх авах өндөр магадлалтай байна.

Видео: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна 
Видео: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна 
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.