Орос, Хятадын сансарт явуулж буй үйл ажиллагаа нь тус улсын аюулгүй байдалд заналхийлж байна гэж Их Британийн цэргийн командлал үзэж байна. Энэ тухай пүрэв гарагт Их Британийн Агаарын цэргийн хүчний штабын дарга Майкл Вигстон The Daily Tele -д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Түүний хэлснээр Москва болон Бээжин хотууд сансарт "эргэлзээтэй ажиллагаа" явуулж байгаа бөгөөд өөрсдийн хиймэл дагуулуудыг бусад хиймэл дагуулуудтай "ойрхон" нисгэж байгаа. Өдөр тутамд гуравдагч орны хиймэл дагуулыг устгаж болох аюултай ажиллагаа явуулж байна гэв. Майкл Вигстон Орос, Хятад хоёр улс сансарын орон зайд тагнуулын мэдээлэл цуглуулж байгаа тухай таамаглал дэвшүүлсэн бөгөөд Их Британийн цэргийн удирдагчийн хэлснээр ирээдүйн зөрчилдөөн нь "сансарын орон зайд гарч ялах, эсвэл ялагдах нь шийдэгдэх магадлалтай" гэж үзжээ.
Үүнээс гадна тэрээр Хятад улс "хиймэл дагуулын эсрэг технологийг сайжруулсаар" байгаа бөгөөд хиймэл дагуулыг шууд устгах чадвартай пуужин, "лазер гэрэлтүүлэгтэй зэвсэг", "радио холбоог санаатайгаар сааруулах" механизм зэргийг боловсруулж байгаа гэж хэлэв. Тэрээр хэлэхдээ, БНХАУ өөрсдийн ур чадвараа харуулахын тулд өөрсдийнхөө хиймэл дагуулуудыг сутгах туршилт хүртэл хийсэн гэж мэдэгдэв.
Английн зүүн өмнөд хэсэгт орших High Wycombe хотын агаарын баазад Пүрэв гаригт болсон Их Британийн сансрын командлал байгуулах албан ёсны ёслолын үйл ажиллагааны үеэр Вигстон дээрх мэдэгдэлийг хийсэн байна. Шинэ командлалын эхний ажил бол 2022 онд Шотландын нутгаас хиймэл дагуул бүхий Британийн пуужин хөөргөх ажлыг хэрэгжүүлэх явдал юм. Гуравдугаар сард танилцуулсан Аюулгүй байдал, Батлан хамгаалахын болон Гадаад бодлогын иж бүрэн тоймд дурдсанаар Их Британи ирэх арван жилд дэлхийн сансрын салбарт илүү чухал үүрэг гүйцэтгэх болно мэдэгджээ.
Өмнө нь Америкийн хэд хэдэн өндөр албан тушаалтнууд Оросын сансарт хийж буй үйлдэлд санаа зовж байгаагаа илэрхийлж байв. Тэрхүү мэдэгдлийн хариуд ОХУ -ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ: Америкчуудын айдсыг огт үндэслэлгүй гэж үзэн, Москва энх тайван, хамтын ажиллагааг дэмжиж байгааг онцолжээ.