/2021.08.02/
Сургуулиудыг хаах нь цар тахлын үеийн хамгийн хор хөнөөлтэй шийдвэрүүдийн нэг байсан ба үүнээс үүдэн гарсан хор хөнөөлийг McKinsey & Co. судалгааны байгууллагын гаргасан шинэ тайланд дурьджээ.
АНУ-ын 1-6-р ангийн 1.6 сая сурагчийн 2021 оны хаврын шалгалтын дүнг цар тахал өвчний өмнөхтэй ижил төстэй сурагчдын үзүүлэлттэй харьцуулсан судалгааг боловсролын зөвлөх компани хийжээ. Царт тахлын үеийн хүүхдүүдийн унших чадвар дунджаар дөрвөн сар, математик таван сар хоцорч байгааг тэд тогтоожээ.
Хэдийгээр эдгээр тоо нь харамсмаар сонсогдож байгаа ч "энэ нь өөдрөг хувилбарыг авчирч магадгүй юм" гэж McKinsey & Co хэлэв. "Хавар хичээлийн байранд ирж шалгалтанд хамрагдсан сурагчдын үнэлгээ л гарсан, харин хичээлийн жилийн туршид алслагдсан, хичээлдээ хамрагдаж чадаагүй сурагчид байгааг" анхаарах хэрэгтэй гэв.
McKinsey & Co судалгаанд энэ тухай дурьдаагүй боловч багш нарын Үйлдвэрчний эвлэл энэ гамшгийн гол буруутнууд байсан. Учир нь багш нар эхлээд ажлын байрандаа буцаж ирэхээс татгалзаж, дараа нь хичээлийн цагийн хуваарийг богиносгохыг шаардсан ажээ. Мэдээллийн Бурбио компани хаврын улирал дуусах үеэр ихэнх сурагчид хагас цагаар ч гэсэн сургуульд сурч болох байсныг олж тогтоожээ. Гэхдээ Үйлдвэрчний эвлэлийн цалин хөлсний шаардлагын улмаас долоо хоногийн зарим өдрүүдэд эсвэл өдрийн хэдэн цагт сурагчид бие даан суралцаж байжээ.
Ихэнх сургуулиудын хар арьст хүүхдүүд математик, унших хичээлээсээ бүтэн 6 сар хоцорч төгссөн болохыг McKinsey & Co олж тогтоожээ. Өрхийн жилийн дундаж орлого нь 25,000 доллараас доогуур байдаг өрхийн хүүхдүүдийн сурдаг сургуулийн сурагчид математикийн хичээлээс долоон сар, уншлагын хичээлээс зургаан сар хоцорсон байна.
McKinsey & Co “Дараагийн ангид шилжин суралцах сурагчдад хангалттай ерөнхий мэдлэг байхгүй байна. Харин дахин нэг жил улиран суралцах сурагчид бол ахлах сургуулиа төгсөх магадлал багатай байна” гэж тэмдэглэжээ. Энэ нөхцөл байдалд "хөндлөнгийн оролцоог” шуурхай тасралтгүй хийгээгүй тохиолдолд эдгээр хүүхдүүдийн мэдлэгийн тасалдлаас болж насан туршдаа олох орлого дунджаар 49,000 - 61,000 доллар хүртэл буурах магадлалтай байгааг судалгаагаар гаргажээ. Энэ нь бидний хувьд бага мэт санагдаж байгаа боловч хохирол нь сая сая хүнд дунджаас доогуур байх тоцоолол гарчээ.
Чинээлэг эцэг эхчүүд цар тахлын үеэр хүүхдүүддээ гэрийг багш хөлслөх эсвэл хувийн сургуульд мөнгө төлж сургасан бол эмзэг бүлгийн хүүхдүүдэд ийм сонголт байгаагүй юм.