Өнчин хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнчин хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасчээ

/2022.01.18/ Бүтэн болон хагас өнчин хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж сард 188 мянган төгрөг олгодог.

Харин дээрх мөнгөн дүнг энэ оноос 100 мянган төгрөгөөр бууруулж байгаа юм. Үүний шалтгаан нөхцлийг тус яамнаас тодруулахад, "цар тахлын хууль гарч дараах 5 төрлийн тэтгэмжийг нэмсэн. Тодруулбал ,

  • Хүүхдийн мөнгө
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
  • 18 хүртэлх насны тэжээгчээ алдсан хүүхэд
  • 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх
  • бага орлоготой өрхийн иргэдэд дэмжлэг үзүүлдэг хүнсний эрхийн бичгийг тус тус нэмэгдүүлсэн.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд 2022 оны төсөв батлуулахдаа цар тахлын хуулийг сунгана гэсэн төлөвлөгөөтөй байгаагүй. Энэ хууль арванхоёрдугаар сарын 31-нд дуусна гэж үзэн улсын төсвөө батлуулсан. Тиймээс ковидын үед нэмэгдсэн тэтгэмжүүдийг эргээд хэвийн хэмжээнд нь буруулсан.

Харин айл өрх бүрт хүрч буй хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр нь байлгахаар шийдвэрлэсэн" гэв.

Б.Бат-Эрдэнийг Улсын Их Хуралд танилцуулах, хугацааг товлож өгөхийг хүслээ
Б.Бат-Эрдэнийг Улсын Их Хуралд танилцуулах, хугацааг товлож өгөхийг хүслээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.