Б.Бат-Эрдэнийг Улсын Их Хуралд танилцуулах, хугацааг товлож өгөхийг хүслээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Эрдэнийг Улсын Их Хуралд танилцуулах, хугацааг товлож өгөхийг хүслээ

/2022.01.18/: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг 2022 оны нэгдүгээр сарын 17-нд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Нямжавын Уртнасанг Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Улсын Их Хуралд танилцуулах, хугацааг товлож өгөхийг хүслээ.

Омикроноор өвдөөд эдгэрчихэд болно гэж бодож байна уу? Энэ нь хэр зөв санаа вэ?
Омикроноор өвдөөд эдгэрчихэд болно гэж бодож байна уу? Энэ нь хэр зөв санаа вэ?
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.