Филиппин: Вакцинд хамрагдаагүй хүмүүст нийтийн тээвэр үйлчлэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Филиппин: Вакцинд хамрагдаагүй хүмүүст нийтийн тээвэр үйлчлэхгүй

/2022.1.12/ Филиппин улсын Засгийн газар ковидын шинэ нөхцөл байдлын улмаас вакцинд хамрагдаагүй иргэдэд нийтийн тээвэр үйлчлэхгүй гэдгийг зарлалаа.

Энэ шийдвэрийг тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутертегийн тээвэр хариуцсан Артур Тугаде мягмар гарагт гаргаж, шийдвэрийг лхагва гарагт иргэдэд зарлажээ.

Шийдвэр нь Манила хотын дотоодын бүх тээврийн хэрэгсэл, метро зэрэгт үйлчилнэ. "Вакцингүй бол унаагүй" гэх мессэж тэр даруйд улс орон даяар таржээ. Иргэд нь нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ бүрэн тунд хамрагдсан бичгээ шалгуулна.

Тус улсад шинжилгээ өгсөн таван хүн тутмын хоёр нь эерэг гарч байгаа ажээ. Хамгийн сүүлд буюу өчигдөр нийт 33 мянга гаруй хүн ковидын халдвартай нь батлагдсан байна.

Эх сурвалж: Аль Жазира

Оршуулгын ёслолд нацистын далбааг ашигласныг буруушаалаа
Оршуулгын ёслолд нацистын далбааг ашигласныг буруушаалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.